Чимэгэ Дуудан гэж юу вэ?

Дуудан бол яриаг шууд бичвэрт буулгах систем юм.

Та гар утсаа микрофон болгон ашиглах бөгөөд таныг ярьж байхтай зэрэгцэн веб буюу компьютерын дэлгэц дээр яриа бичвэр болон хөрвүүлэгдэх юм.

Яриаг шууд бичвэр болгоно.
Шивэх шаардлагагүй.
Бичвэрээ засварлах боломжтой.
Орон зай, цаг хугацаа хамаарахгүй. Танд интернэт байхад л хангалттай.

Хэрхэн ашиглах вэ?

1
Аппликейшн суулгана.

Алхам 1:

App Store / Play Store - оос "Chimege Duudan" гэж хайгаад аппликейшнийг гар утсандаа суулгана.
Google Play-ээс авах App Store-оос авах App Store-оос авах
2
Компьютероосоо вэб рүү нэвтэрнэ.

Алхам 2:

Компьютероосоо duudan.chimege.com -руу орж Тоду бүртгэлээр нэвтэрнэ.
3
Утас, компьютер хоёроо холбоно.

Алхам 3:

Дэлгэцийн баруун дээд буланд гарч ирэх 6 оронтой кодыг аппликейшний код оруулах хэсэгт оруулан эхлэх товчийг дарснаар утас болон компьютерын дэлгэц хоорондоо холбогдоно.
4
Яриагаараа шивнэ.

Алхам 4:

Аппликейшний дуу хураагуур дээр дарж яриагаа бичиж эхэлнэ. Таны яриа хэсэг хугацааны дараа автоматаар компьютерын дэлгэц дээр бичвэр болон бичигдэнэ.

Санамж: Та гар утсаа микрофон болгон ашиглаж байгаа тул амныхаа ойролцоо байлгаж яриарай. Тэгвэл илүү сайн бичих болно шүү 😉.